Цахилгааны өртэй төлбөртэй бол шөнийн тарифын хөнгөлөлт эдлэхгүй

xpost 2024-10-29

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын
хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс хамрагдаж эхэлнэ. Ингэхдээ айл өрхийн 21:00-06:00
цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100%-аар хөнгөлдөг билээ.
“Засгийн газрын 199 дүгээр тогтоолд зааснаар шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим
хүчний төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчдийг хамруулна. Иймд цахилгааны төлбөрөө 11 дүгээр
сарын 1-нээс өмнө төлж барагдуулна уу” гэж “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-аас
мэдээллээ.
Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт
тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан байдаг.