Инфлюнсер ба өнгөт хувьсгал

xpost 2024-11-24

“Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж” гэж нэг мэргэн хүн хэлсэн байдаг.

Монголд ямар ч ажил хийдэггүй боловч амжилтанд хүрсэн гэх этгээдэдүүд олон болсон бөгөөд элдэв гаж, хачин сонин үйлдэл, үг хэллэгээрээ олны анхаарлыг татаж эх оронч дүр, амьдралын дасгалжуулагч, инфлюнсер болсон этгээдүүд жалгаар дүүрэн болжээ.

Зүйгээрээ бол  инфлюнсер гэдэг бол зөв зүйлийг үлгэрлэн тарааж өөрөө амьдралын зөв хэвшил, ёс зүй, биеэ авч явах байдал, хүмүүжил, төлөвшилөөрөө эерэг үзэл хандлагыг нийгэмд төлөвшүүлдэг хүн байх ёстой болов уу.

Манай улсад цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл дүүрэн явдаг. Иргэд, олон нийтийн дийлэнхи нь мэдлэг, мэдээлэл муутайгаас фейсбүүкээс авсан мэдээллээ шууд хүлээн авч үнэн мэт итгэдэг. Эерэг, сөрөг мэдээллээс үл шалтгаалан доорх комментийг нь харвал шууд ал, дүүжил, бууд гэсэн байх нь олонтаа. Энэ бүх нийгмийн бухимдалтай холбоотой байх л даа. Гэхдээ энэ бүх бухимдал дээр дөрөөлөөд гадаад улсын элдэв байгууллагын /тагнуул, туршуул, хорлон сүйтгэх/ үйл ажиллагаа явагдаж энэ улс орны хэвийн үйл ажиллагаа, тусгаар тогтнолыг алдагдуулах түмэн үйл ажиллагаа цаашид явагдах болно.

Ойрын өдрүүдэд Сүхбаатарын талбайд гутал зардаг инфлюнсер гэж содон сайхан хувцас өмссөн Самдан Алтансүх гэж нэг нөхөртэй болжээ. Күе мөн цогтой тэмцэгч юм аа. 100,000 мянган гарын үсэг цуглуулаад утаагүй болгож мөхөс биднийгээ “Шамбалын орон”-д амьдаруулах юм байх аа. Европоос гутал оруулж ирж зардаг “инфлюнсер” цогтой тэмцэгч маань нийгэмд чухам ямар хувь нэмэр оруулсан хүн юм бол? Туркын каргогоор гутал зөөхдөө 1 төгрөгний татвар төлсөн эсэхэд эргэлзэж байна. Эсвэл гадаадад олон жил байхдаа захиас, даалгавар авч ирсэн юм болов уу.

Өнгөт хувьсгал нь тодорхой асуудлыг хөндсөн жагсаал цуглаанд уриалан дуудах, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, тодорхой уриа лоозон барих, билэг тэмдэгтэй байх, санхүүжилттэй байх, зохион байгуулалттай байх шинжийг агуулж цаашид эмх замбараагүй байдалд хүргэх тодорхой тогтсон загвараар явагддаг нь Алтансүхийн үйлдэлтэй тун төстэй байгаа юм.

Далайн цаадах цагаан шонхор улсаас 20-р зуунд явуулсан олон өнгөт хувьсгалын ихэнхи нь тухайн улсыг сүйрүүлсэн, ард иргэд нь өлсгөлөн, хүчирхийлэл аллага таллагад өртсөн гэдгийг бэлхэнээ мэдэх атлаа Үндсэн хуульт сонгуулиар сонгогдсон төрийн эрх мэдэл барих байгууллагаа буулгаад өчигдөр гудамжинд явсан өөрийгөө инфлюнсер гэж өргөмжилсөн Дондог, Долоон буудлын Должин эмээ 2-оор төр бариулбал юу болохыг төсөөлж байна уу.

За тэгээд согтуу Осоржамаагийн тасарч унаад хана руу харсан лайвыг хэдэн 10 мянгаараа үздэг олон нийт, ард түмэн минь хэрвээ энэ бүхэн хуурай, хөндий сонсогдож байгаа бол өнгөт хувьсгал явагдаж эмх замбараагүй байдал бий болоод таны гэрийн хаалгыг эвдэж тонон дээрэмдэх, аллага, хүчирхийлэл үйлдэхээр улангассан “эх оронч” Алтансүх мэтийн залуусаас өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалж чадах эсэхээ тунгааж үзээрэй.

  • sanal neg bna shuu tur barij bui hediig l saihan muulj gujirdej gutgej tedniig ulaihgui barimtgui unen boltol ni gujirdej elbegdorjizm bolgoj chadval l ter hun shar hadniih shorongiih gadaadiin tagnuul hen baih ni ogt hamaagui temtsegch gej oilgodog hulduu tarhitnuud asar olon bolson ene tsag uyd unurtsetseg munhbaysgalan shodoisambuu shine bayr baasan avgai shinee gej neg balai bas garch irj bna gudamnii heden batsaanuud geed uursdiiguu temtsegch geed itgetsen balainuudiig demjeed songood baidag manai hamuursan tembuu tarhitanguudad hamag uchir baigaa shuu nom hevlel unshij uzeegui uuruuruu bodoj tsegneh chadvargui arhi tamhi usreel 1-5 say tugurgund bayrlaj baysdag hun durstei orchin tsagiihand hamag uchir bii shuu!!!!

  • Сүүлийн үед наймаачин гажиг яриатай залуу юу хийгээд бдн нээх худ эх орончтой болж лангууний хуучирч гандсан гутал оруулж ирж зардаг наймаачин биздээ их үзнэ гэж бодож бга бол зайлаа 

  • Танайхыг бол мэдэхчгүйн байна. Утааны эсрэг нэг залуугаас үхтлээ айж байх шивдээ чааваасдаа. Буруу юм яриагүйл байх гэр бүлээрээ угаартаж, ирээдүй чинь хорт хавдрын давалгаанд нүдүүлж байхад танай сайтанцар хаана байсан юм бэ.