Монгол Улсын иргэн Э.А нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 194.5 кг байгалийн чулууг ачааны автомашинд нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, байгалийн чулууг энэ сарын 27-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын боомтоор гаргах гэж байсныг хилчид илрүүлсэн байна.
Тухайн эд зүйлийг хураан авч, хуулийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлснийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

-3° C
3590.29
0 cэтгэгдэлтэй