
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсантай зэрэгцэн тус улсад алтны эрэлт III улиралд 22 хувиар буурлаа. Есдүгээр сараар эцэслэсэн улиралд БНХАУ-д алтны эрэлт 218 тонн болсныг тус улсын Алтны зөвлөлөөс гаргасан мэдээлэлд суурилан “Bloomberg” тооцоолсон байна.
БНХАУ-д үнэт эдлэлийн худалдан авалт 29 хувиар буурч, 130 тонн болсон бол алтан гулдмай болон зоосны худалдан авалт есөн хувиар буурч, 69 тонн болжээ.
Хөрөнгө оруулагчдын сонирхол болон Төв банкнуудын алт худалдан авалт нэмэгдэж, алтны үнэ хэд хэдэн удаа дээд түвшнээ шинэчилсэн юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн удаашрал үргэлжилж буй БНХАУ-д алтан эдлэлийн үнэ өссөөр байгаа аж.
0 cэтгэгдэлтэй