Автобусны буудал дээр зүрх нь зогсож нас барсан хэрэг гарчээ

xpost 2024-10-29

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 64-р дэлгүүр орчимд барилгаас хүн унаж нас барсан байж болзошгүй хэрэг 16:00 цагийн орчимд гарчээ. Хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийн байгууллагаас газар дээр нь ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар өндрөөс унасан нөхцөл байдал тогтоогдоогүй аж.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад “102 тусгай дугаарт өнөөдөр 16:00 цагийн орчим “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64-ийн автобусны буудал дээр 50-60 орчим насны эрэгтэй хүн нүд нээлттэй, хөшсөн байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна” гэх мэдээллийг өглөө.