
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаараа 12 асуудал хэлэлцэж, есөн асуудалтай танилцахаар төлөвлөжээ. Тухайлбал, дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Оюутолгой төслий явцын талаар,
- Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар,
- Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар,
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чат бот нэвтрүүлэх талаар,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл-Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн талаар,
- “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар зэрэг 14 мега төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм байна.
0 cэтгэгдэлтэй