Нас барсан иргэийн мэдээллийг буяны байгууллагад өгч хахууль авсан хэргийг шүүнэ

xpost 2024-10-30

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг 2022 оны есдүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд хэлэлцэнэ.