
“Сонгдо” эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэсэн.
Тэрбээр уг төслийн хүрээнд хамгийн сүүлд Афганистанд ажиллаж Афганы хүүхдүүдийн зүрхний мэс засалд туслах төслийг хэлэлцэж энэ онд 40 хүүхдийг Монголд авч ирж, зүрхний мэс засалд оруулахаар болсон юм. Улмаар эл ажил үргэлжилж буй.
Тэгвэл энэ удаа Б.Болдсайхан эмч энэ удаа “Зүрх мартахгүй” төслийн эмч, мэргэжилтнүүдийн хамт Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд Б.Болдсайхан эмчээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг өнөө өглөө замдаа гарсан бөгөөд оройн 18 цаг орчимд Завхан аймгийн Улиастай хотод үзлэгээ эхлүүлэх юм байна. Харин дараа нь Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар арвандүгээр сарын 2-ныг хүртэл шахуу цагийн хуваариар явж, аймгийн төв болон ойролцоох сумдад үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог тус тус хийнэ.
0 cэтгэгдэлтэй