
Цас орж ихэнх нутгаар хүйтрэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх аж.
Үүнээс шалтгаалан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг “52-ын даваа”-ны орчмын замыг хаасан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад ” 52-ын давааны замын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хэсэг хугацаанд халтиргаа гулгаанаас шалтгаалан саатал үүссэн. Одоогийн байдлаар цаг агаараас шалтгаалан хаасан авто зам байхгүй байна” гэв.
0 cэтгэгдэлтэй