56 сая төгрөгөө цахимаар залилуулжээ

xpost 2024-11-1

Сүүлийн гурван сарын хугацаанд Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон иргэн 56 сая төгрөгөө цахимаар залилуулсан бол хамгийн сүүлд 10 удаагийн үйлдлээр 37 сая төгрөгөө залилуулсан гэх мэдээлэл Цагдаагийн газарт бүртгэгджээ.

2024 оны аравдугаар сарын байдлаар тус аймагт үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 17 хувийг залилах, үүний 70 хувийг нь цахим залилангийн гэмт хэрэг эзэлж  байна. Энэ нь өмнөх оноос 60 хувь өссөн байна.

Залилах гэмт хэрэгт хүн бүр өртөхгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл иргэн та өөрөө анхаарал болгоомжтой байж чадснаар энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө олон бусдыг хамгаалах юм. Тиймээс фэйсбүүк, телеграмм зэрэг цахим орчинд тархаж буй ажлын зар, онлайн худалдаа зэрэгт маш сайн хяналт тавьж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.