
Манай улс 2030 он гэхэд жимсний тариалалтыг 20 мянган га талбайд, ургацын хэмжээг 30 мянган тонн-д хүргэхийг зорьжээ. Ингэхдээ төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд энэ зорилтод хүрэх аж.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд 9 аймагт “Жимс жимсгэний үржүүлгийн төв байгуулж, ЖДҮХС-гаас 2023-2024 онд 18 аж ахуйн нэгжид 2.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.
Монгол Улс хүн амын жимс, жимсгэний хэрэгцээний гурван хүрэхгүй хувийг дотоодоос хангаж, үлдсэн хувийг импортоор авч байгаа. Тиймээс салбарын хөгжлийг цаашид түргэтгэх, эрчимжүүлэх, хүн амын хүнс, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангасан дотоодын жимс, жимсгэнийг тариалах шаардлага үүсэж байна. Цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, боловсон хүчнийг нэмэх зайлшгүй хэрэгцээ бий болоод байгааг ХХААХҮЯ мэдээлжээ.
0 cэтгэгдэлтэй