Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

xpost 2024-11-7

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.11.07/ 10:00 цагт болно. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлсэн.

Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж үзэн дараах мэдэгдлийг гаргасан юм. Тодруулбал,

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.