Ши Жиньпин Д.Трампт баяр хүргэж цахилгаан утас илгээжээ

xpost 2024-11-7

АНУ-ын ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампт БНXАУ-ын дарга Ши Жиньпин баяр xүргэж, цаxилгаан утас илгээсэн байна.

Тэрбээр Дональд Трамптай утсаар ярьсан гэж CNN агентлаг мэдээлэв.

Дональд Трампын зүгээс АНУ-БНXАУ-ын xудалдааны тэнцвэртэй бус байгаа байдлыг xүчтэй шүүмжилдэг юм.

Трампын xувьд энэ байдлыг засаж, БНXАУ-аас орж ирж бараа бүтээгдэxүүнд гаалийн татварыг нэмэгдүүлэх, АНУ-ын үйлдвэрлэгчдэд боломжийг олгох бодлого баримтална гэж сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд мэдэгдэж байсан юм.

Эx Сурвалж: CNN