
Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ерөнхий боловсролын сурагч амиа хорлосон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Талийгаач сурагч аймгийн төвд сурдаг байсан бөгөөд дотуур байранд амьдардаг байжээ. Улмаар энэ амралтын өдрүүдэд гэртээ амрахаар Хөлөнбуйр суманд ирээд байсан байна.
Ингээд өчигдөр орой хашаандаа өөрийгөө боомилсон байсныг ар гэрийнхэн нь олжээ. Яг одоо аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид хэргийн газарт ажиллаж байгааг орон нутгийн эх сурвалж мэдээлэв.
Мөн аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл сумын төвд ирээд байгаа ажээ.
0 cэтгэгдэлтэй