Mobile Legends-ын шигшээ багуудын ДАШТ эхэллээ

xpost 2024-11-12

#MobileLegends “IESF World Esports Championship 2024” тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж “IHC Esports” багийн тоглогчид оролцоно.

Олон улсын электрон спортын холбоо буюу IESF-ээс зохиодог Mobile Legends-ийн шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод өнөөдөр эхэлнэ.

160 мянган ам.долларын шагналын сантай “IESF World Esports Championship 2024” тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж “IHC Esports” багийн тоглогчид оролцоно.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тэмцээнд 16 улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг playoffs-т шалгарна.

Батжаргалын “Ethan” Батболд ахлагчтай Монголын шигшээ баг “D” хэсэгт Бахрейн, Колумби, Украины шигшээ багтай таарсан бөгөөд эхний тоглолтоо 12-ны 22:00 цагаас Украины шигшээ багтай хийнэ.

Монголын шигшээ баг 2023 оны тэмцээнд 5-6-р байр эзэлж байсан билээ.