Өмнөговь аймаг ₮350 саяар гал унтраах робот авчээ

xpost 2024-11-12

Өмнөговь аймагт анхны гал унтраагч роботтой болжээ. Энэ оны долоодугаар сард тус аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 350 сая төгрөгийн тендер зарлаж, гал унтраах робот худалдаж авчээ.

Энэхүү гал унтраагч робот нь хүн хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах чадвартай. Манай улсад энэ төрлийн гал унтраах робот Онцгой байдлын албаны хэд хэдэн ангид байдаг бөгөөд орон нутагт анх удаагаа автомат роботтой болж байгаа юм.

Робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг, секундэд 60 литр усыг 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай юм.