
Тусгаар тогтносон Бүгд Найрамдах Улсаа тунхаглан үндэс язгуурыг нь бэхжүүлж, Монголын шинэ эрх зүйн суурийг тавьсан тулгуур хууль болсноороо Анхдугаар Үндсэн хууль орчин цагийн төр, эрх зүйн түүхэнд онцгой чухал байр суурийг цаг ямагт эзэлсээр байх болно хэмээн судлаачид онцолж байна.
Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол нь тусгаар улсаа дэлхий нийтэд зарлаж, үе үеийн Үндсэн хуулиар баталгаажуулан хамтын ажиллагааны нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлсэн нь иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, улсын хөгжил дэвшлийн нөөц, боломжийг бүрдүүлсэн явдал гэж “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид дүгнэлээ. Хорьдугаар зууны Монголын Анхдугаар Үндсэн хуулийн томоохон ололт нь парламент буюу манай орны нөхцөлд нийцүүлэн хууль тогтоох дээд байгууллагын тогтолцоог бий болгож 1924-1940 он хүртэл тууштай хэвшүүлэн хэрэгжүүлж чадсанд байгаа гэв.
Ийнхүү Үндсэн хуулийн түүхэн өөрчлөлтүүдийн ололт, амжилт, алдаа дутагдлыг шүүн тунгааж, үр хойчдоо хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгмийг өвлүүлэн үлдээх, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Үндсэн хууль судлаачид, хуульчид, хууль тогтоогчид, төрийн болон иргэний нийгмийн, олон улсын эрдэмтэн, докторууд илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд Үндсэн хуулийн судалгааг шинэчилж баяжуулсан төдийгүй Үндсэн хуулийн 100 жилд зориулан судлаачид өөрсдийн санаачлагаар олон ном бүтээл туурвин хэвлүүлжээ.
0 cэтгэгдэлтэй