Чингис хаан Үндэсний музей маргааш буюу Үндсэн хуулийн өдөр амарна

xpost 2024-11-25

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ой маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт тохиож буй.

Тэгвэл энэ өдөр Чингис хаан Үндэсний музей амрах аж. Тодруулбал, Чингис хаан Үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжсэн. Уг хуваарийн дагуу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 14-ныг  хүртэл даваа-ням гараг хүртэл ажиллах бөгөөд мягмар гарагт амардаг байна.