
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны Анхдугаар үндсэн хуулиа баталсан 100 жилийн ойн тэмдэглэлт өдөр Сүхбаатарын талбайд жагсаал болно гэх мэдээлэл түгсэн.
Тодруулбал, иргэн О.Отгонтөгс нарын хүмүүс “Сэр залуус аа” нэрт жагсаалыг арваннэгдүгээр сарын 26-нд зохион байгуулна гэж зар тараасан юм.
Энэ талаар ЦЕГ-аас тодрууллаа.
Жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Тамгын газраас авч, энэ дагуу цагдаагийн байгууллагад мэдэгддэг.
ЦЕГ-ын хувьд “Маргааш жагсаал болох ямар нэг зөвшөөрөл өгөөгүй байна. Бидэнд мэдэгдээгүй” гэж хариуллаа.
0 cэтгэгдэлтэй