
Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрөхийн зэрэгцээ бусад бүх төрлийн бооцоот таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өөрийн цахим хуудастаа “Спортын багийн өмсгөл, зураг, рекламд 1xBet, Melbet болон бусад цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдэв.
Саяхан Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэн “The MongolZ” багийн хамгийн том ивээн тэтгэгч нь 1xBet. Тиймдээ ч тэд олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцохдоо 1xBet-ийн логотой өмсгөл өмсдөг.
Тэгвэл хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний дараа Монгол Улсын шигшээ багийн тамирчид өөрсдийн ивээн тэтгэгчийн логог өмссөнөөр эрүүгийн хариуцлага хүлээх үү?
0 cэтгэгдэлтэй