Ослоос амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

xpost 2025-03-12

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо “Toyota Hiace” маркийн түргэний машин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан “Kia Grandbird” маркийн том оврын автобустай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн газар дээрээ нас барсан талаар бид мэдээлсэн.

Тус ослын улмаас түргэний машинд сууж явсан зургаан хүн газар дээрээ нас барж, хоёр хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Ослын талаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад, “Манай эмнэлэгт яаралтайгаар хүргэгдэж ирсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.