
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог агентлагийг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр саатуулсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Г.Пүрэвдэлгэр:
-Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг “Ноорог” нэртэй пейж хуудастай холбоотой, мөн тухайн пейжэд нийтлэгдсэн ямар нэгэн контенттойхолбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Тайван:
-Цагдаагийн байгууллагаас хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож тус агентлагийнзалуусыг мөрдөн шалгасан зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинж тэмдэг байсан учраас Цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг, прокурорын хяналтан доор явуулж байна. Өчигдөр /2025.03.17/ хойшлуулшгүйажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг дуудан авчирч, холбогдох мэдүүлэг, тайлбарыг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 10:30 цагт авчирч, 04:30 цагт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, бүрэн камер дор зохион байгуулагдсан. Тиймээс мэдүүлэг авах явцад хууль зөрчих ямар ч боломж байхгүй.
Цахим орчинд олон төрлийн мэдээлэл явж байна, тэгэхээр бид мөрдөн шалгах ажиллагааны явцад илүү бодитой, нотлох баримттай мэдээлэл дээр тулгуурлан тухайн хэргийг хүчинтэйд тооцох эсэхийг шийднэ.
0 cэтгэгдэлтэй