
Завгүй хотын амьдралын хэмнэл түргэн хоолны бизнесийг цэцэглүүлж байна.
Хичээлийн завсарлагаанаар их дээр сургууль, дунд сургууль мөн хотын төвийн оффисын байрны ажилтнуудын өдрийн хоолны цэсэд түргэн хоол “сонголт” өндөртэй.
Тэгвэл ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр хүүхдийн хавдрын өвчлөл түүнд нөлөөлж буй шалтгааныг “…Бургер, чикен, кока кола зэрэг нь хорт хавдар үүсгэгч гол шалтгаан болж байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон. Олон дахин боловсруулсан хоол хүнс нь химийн орц найрлага өндөртэй. Биеэс эрдэс бодисыг гадагшлуулах улмаар олон улсад хүүхдийн ходоод, улаан хоолойн хавдар эрс нэмэгдэх урьдач нөхцөл болж байна… гэжээ.
Өнөөдөр зарим хөгжингүй орон түргэн хоолны зар сурталчилгааг бүрэн зогсоосон. Мөн хүүхдүүдийн хамгийн их худалдан авдаг ундааны чихэрлэгийн хэмжээг бууруулах улмаар чихэрлэг ихтэй хүнсийг өндөр татварын аргаар хэрэглээг бууруулахад анхаарч байна. Гэтэл манайд энэ төрлийн сурталчилгааг улам идэвхжүүлж байгаа нь эрсдэл дагуулж байна хэмээн ярьжээ.
Эдийн засаг талаасаа ач холбогдолтой үйлдвэрлэл ч эрүүл мэндийн хувьд зохистой хэрэглээнд суралцахгүй бол хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
0 cэтгэгдэлтэй