
Олон нийтийн сүлжээнд “Toyota prius” маркийн автомашин гэр хорооллын замын хажуу руу орсон бичлэг цацагдсан.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “ХУД-ийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota prius” маркийн автомашин айлын хашаа мөргөөд явчихлаа гэх дуудлага мэдээлэл 2025 оны 03-р сарын 19-ний өдрийн 18:00 цагт бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу шалган, зам тээврийн осол гаргасан эрэгтэй жолооч “А”-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь олж тогтоон Хан Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.
0 cэтгэгдэлтэй