“Токио-2025” хөнгөн атлетикийн ДАШТ өнөөдөр хаана

xpost 9-р сар 22

“Токио-2025” хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хаалтаа хийнэ. Тэмцээний найм дахь өдөр болсон эмэгтэйчүүдийн 20 км-ын спорт алхааны төрөлд Японы Нанако Фүжи хүрэл медаль хүртэж, Ази тивийнхэний амжилт үргэлжиллээ. Энэ төрөлд “Парис-2024” Олимпийн алт, мөнгөн медальт, ДАШТ-ий гурван алтан медальт, 35 км-ын зайд Дэлхийн рекордыг эзэмшигч Испанийн Мариа Перес 1:25:54 амжилтаар түрүүлсэн бол Мексикийн А.Гонсалес мөнгөн медаль хүртлээ.

“Токио-2025” хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч япончууд хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дуусгалаа.