УИХ-ын өнөөдрийн /2025.10.09/ ээлжит хуралдаан боллоо.
УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг 2025.05.16-ны өдөр УИХ-аар батлуулсан.
Хуулийн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголбанк журмыг боловсруулж, 2025.09.01-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Уг тушаалын дагуу 2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Хар жагсаалт” энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн боловч ард иргэдийн хүлээлтэд хүрэхгүй байна. Нийт 1.2 сая иргэний 4.8 сая өгөгдлийг боловсруулахад алдаа гарч байна. Олон улсын жишигт хүрэхгүй байна. Монгол банк тусгай зөвшөөрөл олгодог байгууллага. Тэгэхээр хаана нь алдаа байна, яагаад олон улсын жишгээр явахгүй байгаад яаралтай шалгалт оруулаарай гэж дахин хэлмээр байна.
Тэтгэврийн зээлийн асуудалтай холбоотой олон ахмадууд бухимдалтай байгаа нь нууц биш. Бид бүгд мэдэж байгаа. Үүнтэй холбоотой байр суурь ч олон янз байна. Олон улсын жишгээс илүүтэй Монголын хөрсөнд буусан амьдралд нийцсэн зүйл бидэнд хэрэгтэй.
Магадгүй Монгол банк, банкнууд, банкны холбоо нь нийгмийн даатгалын гэрээ хийгээд тодорхой хэмжээний дээд заагийг нь гаргах эсхүл банкууд нь тодорхой хэмжээний зардлаа 1-2 хувийн ашгаар нөхөх ипотекийн зээл шиг бүтээгдэхүүн гаргах бололцоо байгаа эсэхийг судлах хэрэгтэй байх. Учир нь амьдрал баян. Гэвч Монгол тийм ч баян улс биш. Тэгэхээр тэтгэврийн зээлийн асуудалд тодорхой шийдэл байгаа гэж харж байна.

-10° C
3591.13
0 cэтгэгдэлтэй