Багш нар цалингаа 3.5 сая болгохыг шаардан өнгөрсөн наймдугаар сараас тайван жагсаал зохион байгуулж хэлсэн. Гэвч тодорхой үр дүнд хүрээгүй тул энэ сарын 15-наас орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар Монголын Боловсол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнөө өглөө ажил хаях шаардлагаа Боловсролын яаманд хүргүүлсэн. Тав хоногийн дараагаас улс орон даяар боловсролын салбарынхан ажил хаяна. Энэ мэдээллийг бүх хүнд нэгэн дуугаар хүргэе. 10 дугаар сарын 15-наас албан ёсоор ажил хаях тул нийт эцэг, эхчүүдэд хүүхдээ харах мэдээллийг албан ёсоор хүргүүлж байна” гэв.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж буй. Үндсэн цалинг ингэж нэмэгдүүлэхэд жилд 3.3 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг Боловсролын яам гаргажээ.

-7° C
3588.75
0 cэтгэгдэлтэй