Он гарсаар 14 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгджээ

xpost 10-р сар 11

Аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 14.042 газар хөдлөлт бүртгэгдсэн тухай газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий “Байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаанд танилцууллаа.

3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 26 хувиар буурсан үзүүлэлт юм.

Байнгын ажиллагаатай дэд зөвлөл нь хот, суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинэчлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажилладаг юм.