Өнгөрсөн баасан гарагийн ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн боловч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар ирэх даваа гарагийн 11.00 цаг хүртэл хойшилсон. Гэвч ирэх долоо хоногийн УИХ-аар хэлэлцэх жагсаалтад багтаагүй байгаа талаар тодруулахад:
“2025 оны 10 дугаар сарын 13-17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тов, дараалал нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны Баасан гарагийн үдээс өмнө /11.45 цагт/ батлагдсан.
Харин мөн өдрийн 14.00 цагт эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан ирэх Даваа гараг /2025.10.13/-т үргэлжилж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх болсон тул Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны тов, дараалалд өөрчлөлт оруулна” гэв.

-10° C
3591.13
0 cэтгэгдэлтэй