Хол замд гарахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

xpost 10-р сар 14

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж байна. Иргэд та бүхэн:

-Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт хүлээн авах

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах

-Замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах

-Шатахууны нөөц, харилцаа холбооны хэрэгслийн бэлэн байдлыг хангах

-Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг Автотээврийн Үндэсний Төвөөс сэрэмжлүүлж байна.