Өнөөдөр 13:00 цагийн орчимд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг, хороонд эрчим хүч тасарчээ. Цахилгаан тасалсан шалтгааныг Эрчим хүчний яамнаас тайлбарласан байна.
“ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарсан. Одоо тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусаж байна” гэв.

-3° C
3590.29
0 cэтгэгдэлтэй