УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр “Бүлгийн хуралд 42 гишүүнээс 34 гишүүн оролцлоо. 33 гишүүний саналаар шийдвэрүүд гарсан. Нэг гишүүн цаг хугацааны хувьд одоо шууд шийдвэр гаргах боломжгүй байна гэдгээ хэлсэн. АН-ын бүлгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг огцруулах асуудлыг нэг дор дарааллуулан хэлэлцүүлсэн тохиолдолд хоёуланг нь огцруулахыг дэмжинэ. Дарааллуулан хэлэлцүүлээгүй тохиолдолд АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Энэ хуралд би оролцож бүлгийн шийдвэрээ танилцуулна.
Өнөөдрийн бүлгийн шийдвэр онцлогтой. Гуравны хоёроос дээш гишүүд дэмжсэн тохиолдолд дэмжээгүй гишүүд нь бүлгийнхээ шийдвэрийг дагах дүрэмтэй. Энэ удаад бүр 100 хувийн саналаар шийдэж байна” гэлээ.

-16° C
3591.13
0 cэтгэгдэлтэй