МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр буюу Бодлогын зөвлөлтэйгээ хуралдлаа. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гаргалаа. Энэ ажлын хэсэг хоёр хоногийн хугацаанд хоёр талтай уулзалт хийж мэдээлэл солилцоно. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ, Удирдах зөвлөлийн гишүүд, намын ахмад зүтгэлтнүүд багтсан. Тухайлбал, С.Баяр, М.Энхболд, Б.Даш-Ёндон, Ц.Нямдорж, Н.Энхбаяр зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд ажиллахаар болсон. Ахлагчаар нь УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ажиллана.
МАН арваннэгдүгээр 15, 16-нд 31 дүгээр Их хурлаа хийнэ. Их хурлын төлөөлөгч сонгох ажил явагдаж байна. Их хурлаар намын даргын асуудал яригдана. Бага хурлаас сонгогдсон байсан ч Их хурлаараа ярьдаг” гэв.

-7° C
3590.29
0 cэтгэгдэлтэй