Монголын баг дэлхийн даамын аварга боллоо

xpost 4 цаг 41 минутын өмнө

“100 буудалт даамын” өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 2025 оны тэмцээн энэ сарын 24 -ны өдрөөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монгол улсаас 34 тамирчин охид, хөвгүүдийн таван насны ангилалд оролцсон.

Тэмцээний үндсэн төрөл швейцарь системийн 9 өрөг тоглож долоон өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргахад, Монголын баг тамирчид хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр алтан медаль авсан амжилтыг дөрөв дэх жилдээ үзүүллээ.

8 хүртэлх насны охидын ангилалд, 

  • Мясүрэн овогтой Амин-Эрдэнэ мөнгөн медаль- /Сонгодог байрлал клуб/

8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд, 

  • Зоригоо овогтой Чинтөгс мөнгөн медаль /Элит даамын клуб /
  • Даваадорж овогтой Отгонбаяр хүрэл медаль /Сонгодог байрлал клуб /

 9-10 нас охид ангилалд, 

  • Баянмөнх овогтой Эрмүүнзаяа алтан медаль /Архангай аймаг Daam Messi клуб/
  • Насанжаргал овогтой Дэлгэржаргал мөнгөн медаль / Хожлын нүүдэл академи/

9-10 нас хөвгүүд ангилалд,

  • Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ алтан медаль /Монголын даамын академи/
  • Дамдинбазар овогтой Дамдиндүрэв мөнгөн медаль /57-р сургууль Daam Messi клуб /

11-13 нас охид ангилалд,

  • Чулуунсуурь овогтой Гоомарал мөнгөн медаль /Элит даамын клуб /

14-16 нас охид ангилалд, 

  • Занданбал овогтой Отгонсүрэн хүрэл медаль /Сонгодог байрлал клуб/

Эх сурвалж: Монголын даамын холбоо ТББ