Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг клубууд болох Францын Team Vitality, ОХУ-ын Team Spirit, Бразилын FURIA, Саудын Арабын Team Falcons, Украины Natus Vincere, мөн Монголын The MongolZ багууд оролцож байна.
Тэмцээн хэсгийн шат болон хасагдах шат гэсэн хоёр үе шаттай явагдана. Манай улсын “The MongolZ” баг өнөөдөр А хэсгийн эхний тоглолтоо Норвегийн HEROIC багийн эсрэг Bo3 (гурван “map”-аар ялагчийг тодруулах) тоглолтоор 15:00 цагт эхлүүлэх юм. Монголын багийн бүрэлдэхүүнд багтсан ч энэ тэмцээнд М.Азбаяр (Senzu) сэлгээнд суухаар болсон бөгөөд түүний оронд Б.Өнөдэлгэр (controlez) тоглох аж.
Хэрэв “The MongolZ” өнөөдрийн тоглолтдоо ялалт байгуулбал, хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч, шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөө Natus Vincere болон Astralis багуудын аль хожсонтой нь маргааш 17:30 цагт тоглох хуваарьтай байна.

3° C
3585.29
0 cэтгэгдэлтэй