Улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байна

xpost 11 цаг 11 минутын өмнө

2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байна. Үүнээс:

Дархан өртөөнд – 7 вагон

Эрдэнэт өртөөнд – 11 вагон

Рашаант өртөөнд – 16 вагон

Толгойт өртөөнд – 50 вагон

Улаанбаатар өртөөнд – 17 вагон

Сайншанд өртөөнд – 1 вагон

Дээрх байдлаар нийт 102 вагон буулгалтын өртөөнд хүрээд байна.

Мөн Сүхбаатар өртөөнөөс нийт 62 вагон АИ-92 автобензин хөдөлсөн бөгөөд эдгээр вагонууд дараах чиглэлүүд рүү тээвэрлэгдэж байна:

Улаанбаатар өртөө – 11 вагон

Толгойт өртөө – 40 вагон

Рашаант өртөө – 6 вагон

Сүхбаатар өртөө (гаалийн бүрдүүлэлттэй) – 5 вагон, Эрээн өртөөнд 45 вагон-цистерн АИ-92 автобензин орж ирсэн байна.