Баянгол дүүрэгт байрлах “Gem mall” худалдааны төвд 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, есдүгээр сарын 17-нд шүүх хурал болж бүх насаар хорих ял оноосон. Гэвч Н.Энхбат шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна. Харин хэрэг гарснаас хойш аавынхаа гэр бүлийнхний асрамжид байсан гурван хүүхдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон. Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар гэмт этгээдийн том хүүг насанд хүрсэн учир хоёр дүүгийнх нь асран хамгаалагчаар тогтоохоор болжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид, сэтгэцийн хохирол 162.3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, амь хохирогчийн хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

0° C
3586.63
                                        
                                    
                                        
                                    
0 cэтгэгдэлтэй