“Хатант интернэшнл”, “Од групп” багууд ялалтаа авлаа

xpost 11-р сар 9

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл 8 баг тойргоор барилдаж байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” баг, Нутгийн буян групп ХХК-ийн “ХУБИЛАЙ ХААН” багууд учраа таарч барилдсанаас Хатант интернэшнл баг 14:11-ээр хоёр дахь ялалтаа авлаа.

Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын начин Т.Дүгэрдорж /3/ улсын начин Э.Мөнхжаргал /3/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан, аймгийн арслан Б.Шаравдорж /0/, нийт 14 даваа даваа авсан бол Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /4/, улсын начин Б.Амарсайхан /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан, аймгийн арслан М.Гантулга /1/, улсын начин Б.Лхагвадорж /2/, улсын начин Б.Түвшинтөгс /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Даваа-Очир /2/ аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /0/, нийт 11 даваа авсан юм.

Харин Од групп ХХК-ийн Од групп баг Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн “ЭВ МОНГОЛ” багтай учраа тааран барилдсанаас Од групп баг 15:10-аар өрсөлдөгчөө буулган авч, эхний ялалтаа авсан юм.

Од групп багт улсын аварга О.Хангай /3/, улсын заан Д.Хүдэрбулга /3/, улсын харцага Г.Ганхуяг /3/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага М.Бэлгүтэй /0/, аймгийн начин Б.Гончигсүрэн /3/, нийт 15 даваа авсан бол Эв Монгол багт улсын арслан Э.Оюунболд /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, улсын заан Б.Пүрэвсайхан /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /0/, улсын заан М.Лхагвагэрэл /5/, улсын начин Ш.Отгонтөгс /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Я.Бумбаяр /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /3/ нийт 10 даваа авлаа.

Маргааш 14:30 цагаас MCS группийн МСS – ЭНЕРЖИ баг – Хэрэйд ХХК-ийн ХҮЛЭГҮ багтай, АПУ & СКАЙТЕЛ ХК-ийн АПУ, СКАЙТЕЛ БАГ – Алсын жим ХХК -ийн ХАМАГ МОНГОЛ багтай барилдана.

Эх  сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО