Б.Энхбаяр: Ханиад хүрч, хоолой өвдсөн

xpost 11-р сар 10

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ерөнхий сайд Г.Занданшатарын тухай захиалгат нэвтрүүлэг хийсэн хоёр сэтгүүлчийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Нэг сэтгүүлчийг саатуулсан харин нөгөө нэг нь хилээр гарсан тухай зарим хэвлэлүүдэд ярилцлага өгсөн.

Тэрбээр дээрх асуудалтай холбогдуулан өнөөдөр тодорхой баримтуудыг олон нийтэд дэлгэж харуулна хэмээсэн юм. Харамсалтай нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан ханиад хүрсэн, хоолой өвдсөн хэмээн жиргэсэн байна.