“Их говийн чимэг” тэмээчдийн баяр нэгдүгээр сарын 17-нд алс хязгаар Алтай сумд болж байна.
Говь-Алтай аймаг нь Монгол Улсын тэмээ сүргийн тархац, үйлдвэрлэлээрээ онцгой байр суурь эзэлдэг бүс нутаг юм. Их говийн хуурай, эрс тэс уур амьсгал, элсэнцэр хөрс, ургамлын ховор тархац нь тэмээ маллахад хамгийн тохиромжтой байгалийн нөхцөлийг бүрдүүлдэг.
Тус аймагт өсгөн үржүүлж буй тэмээ нь мах, сүү, ноосны гарц өндөр, байгаль цаг уурын аливаа хүндрэлд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтайгаараа онцлогтой.
Энэ хүрээнд Алтай сумдад “Их говийн чимэг” тэмээчдийн баярын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь тэмээ маллагааны уламжлал, өв соёлыг сурталчлахын зэрэгцээ малчдын туршлага солилцох, залуу үед тэмээчний соёлыг өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой болж байна.
Тэмээ сүргийн үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх нь Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуй, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур салбар хэвээр байна хэмээн “Их говийн чимэг” тэмээчдийн баярын нээлтийн үеэр Алтай сумын Засаг дарга Г.Гансүх тэмдэглэн хэлэв.

-19° C
3564.08
0 cэтгэгдэлтэй