Сүүлийн үед зарим цахим хуудсаар “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас мэдэгдэл гаргажээ.
Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага ханган тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулсан байна.
Иймд иргэд эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.


-15° C
3564.08
0 cэтгэгдэлтэй