Пакистаны худалдааны төвд гал гарч 21 хүн нас барж, олон арван хүн сураггүй байна

xpost 1-р сар 20

Пакистаны гал сөнөөгчид даваа гарагт Карачи хотын томоохон худалдааны төвд гарсан асар их галын дараах утаа суунагласан нурангиас цогцос гаргаж эхэллээ. Тус галын улмаас дор хаяж 21 хүн амиа алдаж, 60 гаруй хүн одоо хүртэл сураггүй байна.

Rescue workers and firefighters work with heavy machinery to search through the rubble of a burnt building of a multistory shopping plaza following a massive fire in Karachi, Pakistan, on January 19, 2026.

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хотод гарсан хамгийн том гал хэмээгдэж буй энэ осол бямба гарагийн орой Карачигийн түүхэн төвд байрлах, 1,200 дэлгүүртэй, олон давхар, хөлбөмбөгийн талбайгаас ч том талбайг хамарсан Gul Plaza худалдааны төвд эхэлжээ. Гал 24 цагаас илүү хугацаанд асч, ихэнх хэсгийг нь унтраахад нэлээд хугацаа зарцуулсан байна.

Цахим бичлэгүүдэд галын дөл барилгыг бүхэлд нь хамран асч, гал сөнөөгчид шөнөжин унтраах ажиллагаа явуулж буй нь харагджээ. Даваа гарагт тэд барилгын бүтцийг хөргөж, гудамж дүүрэн асгарсан мушгирсан төмөр, нуранги, унасан агааржуулагч, дэлгүүрийн самбаруудыг цэвэрлэж эхэлсэн байна.

A firefighter searches through the rubble of a burnt building of a multistory shopping plaza following a massive fire in Karachi, Pakistan, on January 19, 2026.

Даваа гарагийн үдээс хойш гэхэд барилгын ихэнх хэсэг нуран унасан байсан бөгөөд дахин нурах аюултай гэсэн болгоомжлолын улмаас кран ашиглан үлдсэн хэсгийг нураажээ.

Касир Хан хэлэхдээ, эхнэр, бэр болон түүний ээж бямба гарагийн орой худалдааны төвд орсон бөгөөд одоог хүртэл сураггүй байгаа хүмүүсийн дунд багтаж байгаа гэлээ.

“Эндээс цогцсууд хэсэг хэсгээрээ гарч ирнэ. Хэн ч таниж чадахгүй,” хэмээн Хан хэлж, аврах ажиллагаа хангалттай хурдан явагдаагүйг буруутгав. “Олон хүний амийг аварч болох байсан.”

Аврах багууд амьд үлдсэн хүмүүсийг хайж байх үеэр олон зуун хүн барилгын гадна цугларсан байв. Тэдний дунд нэг шөнийн дотор бүх амьдралынх нь хөдөлмөр үнс нурманд хувирсан дэлгүүрийн эзэд ч байлаа.

“Бид юу ч үгүй хоцорлоо, тэг дээр буулаа. 20 жилийн уйгагүй хөдөлмөр нэг мөчид үгүй болсон,” хэмээн дэлгүүрийн эзэн Ясмин Бано ярьжээ.