“Тэмээчид дуулж байна” улсын уралдааны бүртгэл эхэллээ

xpost 1-р сар 20

Түмэн тэмээний баярыг угтан зохион байгуулдаг “Тэмээчид дуулж байна” уралдааны бүртгэл эхэлжээ. Тус уралдаанд харьяалал үл харгалзахгүй зөвхөн тэмээчид оролцдогоороо онцлогтой. Уралдааныг цахим болон танхим гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.

Нэгдүгээр шатыг цахимаар зохион байгуулж тэмээчид нэг дуу сонгон дуулж бичлэг хийн Hjtuma03@gmail.com хаягаар урьдчилан ирүүлэх юм. Бичлэгийг хоёрдугаар сарын 2-ны 18.00 цаг хүртэл хүлээн авна.

Ирүүлсэн бичлэгийг мэргэжлийн шүүгчид үнэлж, хамгийн өндөр оноо авсан 15 тэмээчнийг II шатанд оролцуулахаар  төлөвлөжээ. Харин хоёрдугаар шат танхимын шалгаруулалтаар явагдаж 15 оролцогч өөр өөр хоёр дуу бэлтгэн тайзан дээр дуулж шилдгээ тодруулах юм. “Тэмээчид дуулж байна” уралдааны шилдэг дуучныг хоёрдугаар сарын 6-ны өдөр 16.00 цагт “Гранд говь” жуулчны баазад шалгаруулна.

“Тэмээчид дуулж байна-2025” дууны уралдааны тэргүүн байрт Ханбогд сумын баян багийн тэмээчин Бадамдоржийн Наранбаяр шалгарч байсан юм.