Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар шөнөдөө -36 – 45 хүртэл градус хүртэл огцом хүйтэрч, хүйтний эрч чангарч байна. Энэ цаг үеэр автомашинаа хөлдөхөөс сэргийлэх зорилгоор хучлагатай машин дотроо халахыг нь хүлээх үедээ унтаж, улмаар угаартаж нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Угаарын хий нь үнэргүй, өнгөгүй, хийн төлөвтэй тул богино хугацаанд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг.
Иймд иргэд та бүхэн автомашинаа халаахдаа зайлшгүй шаардлагагүй тохиолдолд хучлагатай автомашин дотроо суухгүй байх, суух тохиолдолд яндангийн хоолойг чөлөөлөх, хучлагаа авч халаахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

-19° C
3564.08
0 cэтгэгдэлтэй