Мандалговь хот руу үнэгүй автобус үйлчилнэ

xpost 1-р сар 23

Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнтэй. Уг наадмыг зорин очих иргэдийг Улаанбаатар хотоос том оврын автобусаар үнэгүй тээвэрлэх юм байна. Эхний автобус өнөөдөр 15:00 цагаас “Драгон”-оос хөдөлнө. Дараагийн автобус маргааш өглөө 07:00 цагт “Тэнгэр плаза”-гаас явна.

Мандалговьд очоод ч нийтийн тээвэр үнэгүй. Тус аймгийн төв дотор мөн том оврын автобус иргэдэд үнэгүй үйлчлэх юм байна.