Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо. Тус хурлаар есөн салбар хорооны үйл ажиллагаа, баяр наадмын зохион байгуулах төлөвлөгөө, найруулагчийн сонгон шалгаруулалт, төсөв болон шууд дамжуулалтын төлөвлөгөөг хэлэлцжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээний салбар хорооноос Монгол Улсыг гадаад болон дотоодын наадамчин олонд сурталчлан таниулах, түүхэн үзэсгэлэн, үндэсний хэмжээний томоохон соёл, урлагийн тоглолт арга хэмжээнүүдийн санал, хэв журам, тохижилт үйлчилгээ зэрэг зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын баталсан удирдамжийн дагуу нээлт, хаалтын арга хэмжээний зохиолын агуулга, төсвийн задаргаа, баг бүрэлдэхүүн, найруулгын төслийг танилцуулжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг Үндэсний их баяр наадамтай уялдуулан зохион байгуулах юм байна.
урлын төгсгөлд Шадар сайд, Үндэсний хорооны дарга Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулга, агуулга, уран бүтээлчдийн талаар дахин нарийвчлан танилцуулах, хүндэтгэлийн концертийн найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн зардлын төслийг дахин хянан боловсруулах, гадаадад зохион байгуулагдах баяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж, төлөвлөгөөний төслийг Зохион байгуулах хорооны хуралд танилцуулж, хэлэлцүүлэх үүрэг, чиглэл өгчээ.

-15° C
3564.08
0 cэтгэгдэлтэй