Одоогоос 15 жилийн өмнө Хятадын Засгийн газрын хөрөнгөөр 5000 гаруй хүний суудалтай Буянт-Ухаа спорт ордонг бүтээн байгуулж байсан юм.
Тухайн үедээ Монгол улсын хамгийн том битүү дээвэртэй спорт ордон гэгдэж байсан ч одоо урлаг, соёлын арга хэмжээ, амьтны хүрээлэн, элдэв үзэсгэлэн худалдааны экпо л зохион байгуулагддаг гэхэд хилсдэхгүй биз. Гэлээ гэхдээ тус спорт ордон бол төрийн өмчит үйлдвэрийн газар. Гэвч төр өмчөө хамгаалахгүй байна. Хайрлахгүй байна…
Учир нь спорт ордны гадна анх ногоон байгууламж, автомашины зогсоол бүхий газартай. Гэтэл ордны урд бөөрөнд нь яг залгаад хоёр ч барилга баригдаж байна.
Нээлттэй мэдээллийн сангуудаас шүүрдэж үзэхэд тухай газрыг Буянт ухаа спорт ордон ТӨҮГ 2025 онд Туурай хөгжил спорт тур болон Эйч ти эйл гейтвэй ХХК гэх хоёр компанид 2025-2060 он хүртэл 35 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр өгсөн байна. Тодруулж хэлбэл төрийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшлийн хэсгээс хувийн компанид салган 01122-А\104\2025 тоот гэрээгээр 35 жил эзэмшүүлсэн гэсэн үг юм.

Хамгийн сонирхолтой нь газрын мэдээллийн санд хүсэлтээ 2025 оны 08 дугаар сарын 20-нд бүртгүүлж 20225 оны 09 дүгээр сарын 02 нь гэрчилгээгээ гаргуулан авсан ч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраас барилга эхлүүлэх зөвшөөрлөө 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргуулан авсан байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн байршилд 5 давхар мөн 13 давхар спорт цогцолборын барилга гэсэн А даалгаврыг өгсөн байна. Аялал жуулчлал, отог гэж аваад орон сууц болдог шиг тухайн байршилд спорт цогцолбор бус олон улсын сүлжээ зочид буудал баригдаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Төрийн эзэмшлийн газрыг торох юмгүй хувьд шилжүүлэн авч газрын зөвшөөрлөө авахаасаа өмнө барилгын ажлаа эхлүүлж ногоон гэрэл, цагаан шугамаар зочид буудал барьж байгаа гэх дээрх компанийн өмчлөлийг цааш хөвөрдөж үзье…
Буянт-Ухаа спорт цогцолборын барилгын яг бөөрөнд барилга барьж буй “Эйч ти эйл гейтвэй” ХХК-ийг 1997 онд төрсөн Баттуулын Эрхэс гэж залуу эзэмшиж байна. Түүний холбоо хамаарлыг харвал Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү юм байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дүү нарт хууль, журам үйлчлэхгүй байна.
Эргэн сануулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын АНУ дахь мөнгө угаалтандаа өөрийн төрсөн дүү Х.Баттуул болон түүний эхнэр Н.Алтанцэцэг нарыг татан оролцуулж, мөнгө угаах газруудаа тэлж, угаах мөнгөний хэмжээгээ өсгөдөг гэх мэдээллийг зарим эх сурвалжууд гаргаж байсан юм.
Харин одоо Х.Баттуулын төрсөн хүү Б.Эрхэс төрийн өмчийн газарт дур зоргоороо аашилж барилга барьж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно…

2° C
3566.64
0 cэтгэгдэлтэй