Цагаан сараар зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

xpost 2-р сар 15

Энэ жил Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 18-ны өдөр тохиож байна. Томоохон зах худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд тэдний ажиллах цагийн хуваарийг УБЗАА-аас танилцууллаа.

Тухайлбал Нарантуул худалдааны төв хоёрдугаар сарын 18-аас хоёрдугаар сарын 25-ны өдрийг дуустал амрах бол Алтжин бөмбөгөр худалдааны төв хоёрдугаар сарын 21-ний өдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Доорх хүснэгтээс томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг харна уу.