Тбилисийн Их дуулгад есөн жүдочид өрсөлдөнө

xpost 3-р сар 9

Энэ сарын 20-ноос 22-ныг дуустал Гүржийн нийслэл Тбилиси хотод жүдогийн Их Дуулга тэмцээн болно.

Одоогоор 56 орны 456 жүдоч бүртгүүлсэн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн есөн жүдоч өрсөлдөхөөр болжээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-ын жинд Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-ын жинд олимпын хүрэл, дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Мишээл, 57 кг-ын жинд М.Цэндбазар, 63 кг-ын жинд дэлхийн хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-ын жинд Ж.Урангоо нар зодоглох юм.