Прокурорын байгууллага 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,426 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1,091 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 767 хэрэг шинээр нээж, 256 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
– Ц.Б нь эмнэлэгт тасгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн төлбөр болох 22,4 сая төгрөгийг байгууллагын дансанд тушаахгүй, өөртөө авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Г.А нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын ачаа барааг гаалиар хурдан шуурхай нэвтрүүлэх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосныхоо хариуд бусдаас 10,0 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар, Т.Н нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ


2° C
3566.64
0 cэтгэгдэлтэй